CRYSTAL FLOWER

2011-10-18

УУРЛАХАД УЧИР БИЙ

 Би ширээн дээр тохойлдож шанаагаа тулаад юм ч хэлэлгvй хөдлөх ч vгvй хэсэг суулаа. Юм хэлбэл буруудна. Эхнэрийнхээ уурыг нэг хvргэсэн хvн уурыг нь гартал өөрийгөө зөвтгөх гэж хичнээн ч ухаантай оролдоод дэмий байхаа. 
Уг нь ийм яльгvй юмнаас намайг ингэж зэмлэх хэрэггvй байсан юм л даа. Дөчхөн төгрөгнөөс шvv. Яахав, олоо л биз, уугаа л биз. Намайг иймхэн юмнаас ингэтэл байцааж толгойг нь гудайтал загнаад яах нь вэ? Амьдрал чинь ямар дээсэн дөрөөн дээр яваа биш. 
- Төгрөг нь яахав. Архи уусанд чинь ингэж байна гэж байна. Энэ зөв өө. Яриангvй. Гэхдээ би vргэлж ууж согтуураад яваа биш шvv дээ. Биеэ өмгөөлөх гэж байна гэж бодов. Юманд бас учир бий. Би өнөөдөр цалингаа авлаа. Бас хамт сурч байсан нөхөдтэйгөө уулзлаа. 
- За уулзсаных хэдvvлээ нэг хоол идэх юм бишvv гэхээр нь би “Дэмий байхаа, эхнэр уурлана” гэж хэлж чадсангvй. “Тэгье, тэгье” л гэчихсэн юм. Уг нь ч дотроо дурамжхан л байсан юмаа. Гэсэн ч нэгэнт “За” гэснээс хойш хоцроод яахав, нөхдийнхөө тvрvvнд орчихоод “эндхийн хоол муу, тэндхийн хоол сайн” гэж идээ зоогийн газруудаар vргэлж явдаг, андахгvй мэддэг царай гаргаж худлаа ярьж яваад “Залуучууд гуанзанд” орчихсон юм. Нөхөд маань хөдөөнөөс ирсэн би бол аймгийнхаа төвд суурин суудаг хvн болохоор тэдэндээ бас хоторхох санаа байлаа. Баянхонгор маань хэдийгээр төвхнөж тохижиж гvйцээгvй ч гэсэн гаднаас орж ирсэн хvнд бол аргагvй л шинэ цагийн боловсон сайхан хот юм шvv дээ. Олны vзвэр vйлчилгээ тохьтой, дэвсгэр газар, орон барилга, хvмvvсийн төрх галбир юм бvхэн цоо шинэ. Энvvгээр гоц содон, нөхөддөө бахархаад vзvvлж явууштай санагддаг юм. 
Энэ бодлоо ойлгуулах санаатай би: 
- Чи юмны учрыг ойлго л доо. Yзмээ минь нөхдөө хvн хэзээ ч хvндэлж явах хэрэгтэй. Тэднийг хайхрахгvй байж болохгvй байна шvv дээ гэж эхнэртээ хvлцэнгvй дуугаар хэллээ. Миний энэ vгэнд Yзмээгийн уур нь улам ч хvрч байгаа бололтой. 
- Хн, Архичингуудад шалтаг хаана мундах билээ дээ. Уух л бол шалтаг бэлэн байдаг юм чинь гээд тэр над руу ширэв татав. 
Архичин гэнэ шvv, бурхан минь. Би хэрэлдэхгvй ээ. Эмэгтэй хvн ямаан омогтой ч гvйхэн бодол гэнэхэн сэтгэл нь уучлууштай байдаг юм. 
Юмны учир таниагvй балчир явах цагт амьдрал гэдгийг мөн ч тунгалаг сайхнаар санаж явдаг байж дээ. Адгийн наад зах нь ийм яльгvй юмнаас болоод хэрvvл маргаанд хvрч, хэрэг төвөг гаргачихсан юм шиг бодолд автаж сууна гэдгийг онож санаагvй явсан юм. Хvний амьдрал нэгэн бодлын маш урт мэт санагдавч нөгөө талаар бодоход бас ч тийм хязгааргvй зvйл биш шvv дээ. Сэтгэлд нийцсэн ханиа олох, анхныхаа хvvхдийг төрvvлэх, баатарлаг гавьяа байгуулах зэрэг сэтгэл догдлом vе хvний амьдралд өдөр болгон тохиолдоод байдаг биш. Дор бvрдээ эрхэлсэн ажлаа хийж аар саархан гэмээр юмтай хөөцөлдөж “Хоног сар гэдэг мөн ч тvргэн өнгөрөх юм даа” гэж vглэж гайхсаар яваад нэг мэдэхэд хvний амьдралын ихэнх цаг өнгөрчихсөн байдаг. Нэгэнт амьдрал тийм болохоор төдийд өдийд жаргал ирнэ гэж хааяа гялсхийн өнгөрөх азтай одтой мөчийг хvлээж сэтгэлээ хуураад яанаа? Амьдралд vнэхээр дуртай хvн бол өдөр тутмынхаа амьдралд байгаа сайхныг танин харж сэтгэлээ хөгжөөж цаг зуурын өчvvхэн юмнаас болж амьдралынхаа ганц ч болов мөчийг хиртээхгvйсэн, амьдралын өгөөмөр сайхнаас аль болохоор ихийг олж vзэхсэн гэж хичээж явууштай байна шvv дээ. 
Yзмээ, ийм яльгvй юмнаас ингэж уруу царайлж суугаад яахав дээ. Аятай сайхан амьдрахаа бодохоос өөр юу бидэнд хэрэгтэй юм бэ? гэж би эхнэртээ их аятай зөөлнөөр хэллээ. 
- Архи ууж явахыг сайхан амьдрал гэдэг юмуу? 
- Чи юмны учрыг бас ойлго л доо. Ямар хvvхэд биш 
- Ойлгож ядаад байх юу байгаа юм? 
Ингээд бид хоёр яриа таардаггvй. 
Хvvхэн хvн нэг уурлахаараа юм эргэцvvлж боддоггvй, амандаа л орсон гашуун хорон vг бvхнийг дуустал нь хэлж байж нэг амардаг шиг байна даа. Яая гэхэв. Байгалиас ч тэгж заяагдсан юм билvv. Эмэгтэй хvнийг ингээд нэг уурлахаар ч шуурга намдтал тvр зугтаахаас дээр арга байдаггvй бололтой. 
Эсхvл “Миний буруу, энэнээс хойш л больё” гэж өвдөг сөгдвөл санаа нь нэг амарч уужирдаг байх. Би тэгж чадахгvй. Эр хvний бардам зан гэж нэг юм бас надад байна. Хэрэв л би тэгж буруугаа ил хvлээх юм бол өнөөх Yзмээ чинь нэг найздаа очоод л “Ганц сайн буулгаж авлаа даа, хөөрхий” гэж ид хав болгоод л бурж гарна. Тэр нь ам дамжсаар таньдаг хvн бvрт хvрч хvvхэн чавганцын доог болоход хvрдгээ. Ингэж явснаас аятайхан шалтаг олж хэлээд гараад явчихвал дээр шиг байна. 
Yзмээ орон дээрээ сандайлчихсан над руу vе vе муухай хараад л сууна. Би уртаар санаа алдаж дотроо ямар нэгэн чухал асуудал шийдчихсэн байдал гаргаад: 
- За энэ ч яахав мах дууссан. Би урд дэлгvvрт очоод ирье гэж хэлээд сэмхэн босож гадуур хувцас руугаа мяраалаа. Yзмээ юм ч хэлсэнгvй орон дээрээ суусаар л хоцорлоо. 
Би босго давмагц эргэж vvдний завсраар сэмхэн шагайж хараад санаа уужирч гудамжинд гарлаа. Сайн өдөр болсныг хэлэх vv, хавар болж байгааг хэлэх vv, эв сайтай эр эм хоёр бол ёстой алхаа нийлvvлээд энэ тэрийг ажиглан гvвэр гvвэр ярьж явууштай налгар өдөр байв. Хамтраад гадагш гарсан бол Yзмээд өөрт нь аштай байх уу даа. Тэгэхэд одоо тэр орныхоо ирмэг дээр жондойтол суучихсан, чамайг яая даа, гэж муу юм бодоод нэг том хvйтэн юм бvхлээр нь залгичихсан юм шиг сэтгэл нь зөгийж суугаа, энэний нь бодохоор бас ч өрөвдмөөр. 
Надад хайртай дуртай санаа сэтгэл нь хэвээрээ, одоогийнхоо амьдралд сэтгэл гонсойсон юм байхгvй, өнөөх урьдын Yзмээ, миний эхнэр гэж бахархаж явдаг тайранхай хар vстэй Yзмээ хэвээрээ л байгаа юм шvv дээ, уг нь. Би ч гэсэн хувирсан юм алга. Гэхдээ л бид хоёрын сэтгэлийг тун яльгvй бараг цаас шиг нимгэхэн гэмээр юм л тvр ч атугай холдуулж хөргөж чадаад байх юм даа. Өөрсдөө бий болгосон тэр нимгэн юмыг гар нийлvvлж цуу татаж хаячихаад халуун сэтгэлээр нvvр нvvрээ харан инээлдэж яагаад болдоггvй юм бэ? 
Ер нь бид өргөс шиг өчvvхэн юмнаас сэтгэлээ зовоож явах, нэг бодлын дэндvv ч янгууч улс юм даа. Хvн юуны төлөө хэлтэй билээ, больё эвлэрцгээе гэж цаг алдалгvй тvс тас ярилцаад эвлэж яагаад болохгvй байхав. 
Би энэ бvхнийг бодож хажуугаараа зөрж өнгөрөх хvмvvсийн царай өөд ч харалгvй гэлдэрсээр дэлгvvрийн vvдэнд хvрч ирлээ. Yзмээ намайг гарахад уурандаа барьж авч саад хийсэнгvй гэж гэрээсээ гарахад олзуурхан баясаж явсан маань дэлгvvрийн vvдэнд ирээд бодтол бас биш боллоо. Мань эр хийсэн хэргээ цагаатгаж, намайг аргадах гэж дэлгvvр рvv гvйлээ гэж Yзмээ намайг тохуурхан бодож суугаа байх. Аягvй бол миний хойноос цонхоор хараад бах нь ханасан царайгаар дооглоод инээж байсан ч юм билvv. Ингэж бодохоор би vнэхээр зэмлvvлж гэмшвэл зохих хэрэг хийчихээд гэмшсэндээ Yзмээд тал засах арга ядаад ч яваа юм шиг. Би ямар хэрэг хийсэн юм бэ? Өөрт минь огт буруугvй санагдах ийм жаахан юман дээр би тvvний өмнө уучлал гуйсан шинж vзvvлбэл хоёрдох гуравдахь удаагаа vvнээс ч өчvvхэн юман дээр буулгаж сөгтгөх гэж загнадаг. Эмэгтэй хvн бол хаданд авирч яваа ямаа шиг яваад л байж болбол ахиад л байх санаатай гэж миний нэг найз хэлсэн. 
Ямар боловч би буруугаа хvлээж аль нэг хэлбэрээр уучлал гуйсан шинж vзvvлэлгvй байж, амьдралаа холбосон хоёр хvн бие биедээ хянуур ялдам сэтгэлтэй байх хэрэгтэй, зохих vед бие биеэ уучилдаг байх хэрэгтэй гэдгийг Yзмээгээр өөрөөр нь ойлгуулж, уурыг нь гаргуулбал зохино гэж шийдээд гудамжаар цаг хиртэй зугаалж мах ч авсангvй буцаж ирлээ. Энэ маань Yзмээгийн уурыг улам хvргэх шалтаг болсноос биш ямар ч тус болсонгvй. Ингэсээр 40 төгрөгөө vрж, нөхөдтэйгөө наргисан архины хор шар ямар ч vлдэгдэлгvй гарчихаад байхад бид хоёрын уурлалцаж муудалцсаны жавар гэр дvvрэн хvйт оргиулсаар маргааш орой нь боллоо. 
Би ажлаасаа тараад хорт утааны баг барьсаар гэртээ орж ирэв. Энэ орой нөхдийн яриа шуугианаас ч болсон юмуу, сэтгэл нэг л тvгшvvртэй хvйтэн байснаа, гар нvvрээ угаагаад зогсож байгаа Yзмээгийн араас хараад дотор минь уужрах шиг боллоо. Yзмээтэй нэг л аятайхан урт яриа яримаар бодогдоно. Гэтэл Yзмээгийн сэтгэл минийхээс огт өөр байгаа бололтой. Намайг орж ирэхэд гараа савандсаар над руу зэрэвхэн харснаа “Аа өнөөх л байна” гэсэн янзтай цаашаа хараад нvvрээ угааж эхлэв. Тэр тоомсоргvй харц, савантай усаар цэвцийн цайтал угаасан урт цагаан хуруутай гар, ихэмсэг тэгш мөрийг нь харахад цөм л “Эвлэрэхгvй” гэж надад хэлээд байх шиг санагдана. Энэ бvхэн сэтгэл сайхан байгаа цагт надад цөм чимэг болж харагддаг байсан юмаа. Би барьж ирсэн багаа байшингийн буланд тавьчихаад гадуур хувцсаа тайлж хоолойгоо заслаа. Өдий хvртэл Yзмээгийн уур нь гараагvй дуу цөөтэй байгаад гомдох шиг ч санагдаад, тvvнийг толины өмнө гар нvvрээ арчиж байх зуурт нь: 
- Бидний амгалан сайхан амьдарч явсан цаг гэнэт ингээд дуусчихвал яана? гэж би асуусан харамссан хоёрын оронд хэлээд Yзмээгийн царай өөд хартал тэр миний өөдөөс хараад 
- Юу ... юу гэж сунжруулан асуув 
- Юу гэнээ? гэж Yзмээ лавлан асуугаад над руу ойртов. Яг ингэж асуухдаа царай нь хувьсаж дуу нь зөөлрөөд ирлээ. 
- Би нэг юманд явах боллоо. Yзмээ минь. Энэ бол алсын нэг их аюулын амьсгаа юм даа. Бид хэдэн хоног сараар юмуу, vvрд ч уулзахгvй болчих тийм аюул гэнэт гарч болох цаг л ... Харин энэ удаа урт тvрийтэй гутал, хөдөө өмсдөг хувцаснуудыг минь гаргаад аль, гэв. 
Yзмээ гайхсан янзтай над руу ширтээд байхаар нь би цагаа хараад “Алив тvргэлээч, амжмаар бол нэг хоол ч хийгээд өгвөл зvгээр байна” гэлээ. 
-Чи ... Сандагаа чи хайчих гээд байнаа гэж Yзмээ асуугаад байшингийн буланд байгаа хорт утааны баг руу гэнэт эргэж харав. 
-За би чамд орой яримз. Хоол л шалавхан хийгээд өгөөч гэж би гуйсан маань бараг шаардсан юм шиг болчихлоо. 
-Чи алс хол газар юманд явах гэж байгаа юм биш биз? чи надад vнэнээ хэл л дээ. Хичнээн ч нууц юм байсан би хадгалаад явж чадна шvv гэж Yзмээ зөөлөн дулаан дуугаар хэллээ. 
- Хаанаас даа! гэж би тайван инээмсэглэв 
- Чи орой лав ирнэ биз гэж лав гэдэг vгийг гоцлон асуув. 
- Лав, лав гэж намайг батлан хэлэхэд тэр, тэв тов алхалсаар гал тогооны өрөө рvv ханцуй шамлан орлоо. 
Намайг нvvр гараа угааж хувцсаа сольж өмсөөд гал тогооны өрөөнд ороход хоол маань буцалж эхлээд байв. Yзмээ гараа элгэндээ зөрvvлж толгойгоо тонгойсхийгээд тогоотой хоол руугаа мэлэртэл ширтчихсэн зогсож байв. Нvд рvv нь харахад нулимс ч гарсан шиг 
- Яаваа чи? Царай чинь хачин болчихсон байх чинь, гэж мөрөн дээр нь гараа тавьж асуугаад 
- - Чи битгий ингэж яльгvй юмнаас уурлаж тvгшиж өөрийгөө зовооч байгаач. Туулай биш дээ гэж би инээмсэглэв. 
- Чи хаашаа явахаа хэл, тэгвэл гэж тэр над руу нойтон алаг нvдээрээ харж доройхон инээмсэглэв. 
Би тvvнийг өрөвдөн чухам хаашаа явах гэж байгаагаа хэлчихдэг юм билvv гэж нэг бодсоноо сэтгэл нь жаал тvгшиж юм бодог, бидний амьдралд ер нь юу ч тохиолдохыг яаж мэдэхэв гэж санагдаад, 
-Чи зоволтгvй гэрээ байж бай. Би орой хvрээд ирнэ гэж хэлээд гэрээсээ гарлаа. 
Yдэш нь vдэш ч гэж дээ бараг шөнө болж байхад би буцаж ирээд иргэний хамгаалалтын хээрийн сургууль хийснээ Yзмээд ярьтал, 
-Yгvй тэгээд юун ч сvртэй юм бэ дээ? Өвчтэй юм шиг, хvн айлгачих юм. Нээрэн муу юм бодлоо байна. Явлаа барилаа ч гэх шиг, холын аюул ч гэх шиг. Шал өвчтэй юм. 
Yзмээ ингэж уурлаад хувцсаа тvргэхэн тайлж уурандаа ширvvн ширvvн шидлэв. 
Эмэгтэй хvн гэдэг хаашаа ч сэтгэлтэй байдаг юм бэ дээ. Хэдийгээр шөнө, орой болсон ч хэзээ ч гvйгээд гарахад бэлэн хувцастайгаа сууж байсан байх юм. Юу бодож суугаа бол? Хуурчихлаа гэж надад ч их л уурлаж байх шиг бололтой. Гэсэн ч энэ уур бол өнөөх дөчин төгрөгийн уурыг бодвол дараа нь амархан эвлэрч болох арай «өөр найрлагатай» гэмээр уур байсан юм даа. 
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 683 удаа

Сэтгэгдлүүд

2012-05-28 - баярлалаа

Бичсэн: ^^гэмгүй Бижкхэн жөТгөр^^
урам өгсөнд баярлалаа цаашид их зүйлийг хийнэ.
. Шууд холбоос

2011-12-08 -

Бичсэн: Зочин
хөөрхөн блог байна цааш нь бүр ихийг мэдэж сураарай
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 100333 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 13 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн