CRYSTAL FLOWER

2012-04-01

Хөгжмийн одуудын дүү нар

Ангилал: сонин хачин
Лэди Гага-ийн дүү Натали Жерманотта


Тэрээр эгчийгээ орлоод авахуйц хэмжээний хадаастай, зузаан ултай өндөр өндөр гуталтай нэгэн гэнэ шүү. Өнгөрсөн 3-р сард хорин нас хүрсэн бөгөөд Нью-Йорк хотын Парсонс загварын сургуулийн оюутан гэнэ. Хэдийгээр яг эгч шигээ цадиггүй нэгэн биш ч гэлээ Жерманотта-ынхны давуу тал болсон хар бараан талыг загвартаа авч хадгалжээ. Сонирхолтой нь түүнд өөрийн тэжээдэг гүрвэл байдаг бөгөөд түүнийгээ хаа явсан газраа авч явдаг. Зураг авалтууддаа ч хүртэл шүү. Эцэст нь хэлэхэд Жерманотта эгч дүүс маань тун удахгүй өөрсдийн “нэрийн” хувцасыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа юм.


Мадонна-ийн Христофер Чиккони


Анхандаа Христофер Моданнагийн арын албанд тусладаг байсан бөгөөд эгчийнхээ “Everybody”, “Lucky Star” зэрэг цөөнгүй хэдэн клипэнд нь тоглоод авчээ. 1993 онд болсон “Girlie” аялан тоглолтыг нь зохион явуулж байсан ба 2008 онд нэр алдартай эгчтэйнхээ амьдралын талаар ном бичжээ.


Бейонсе-ийн дүү Соланж Ноулз


Сүүлийн үед загварын долоо хоног, дизайнерийн үдэшлэг цэнгээн гээд загварын ертөнцөд өөрийн гэсэн дүр төрхөө таниулаад байгаа хүн бол Ноулзынхан. Соло дуучин маань одоогийн байдлаар Гуравдахь цомог дээрээ ажиллаж байгаа. Хромио болон Фарелл нартай хамтарч дуу гаргаж байгаа юм байна.


Тейлор Свифтийн Остин Свифт


 

Энгийн нэгэн Америк амьдралыг сонгосон Остин одоогоор “Notre Dame”-ийн их сургуульд элсэхээр өргөдлөө өгчихөөд байгаа. “Getty” images”-т сайн дурын зурагчнаар ажилладаг тэрээр эгчийгээ дагаад ямар ч арга хэмжээнд очих боломжтой байдаг гэнэ.


Бритней Спийрс-ийн дүү Жейми Линн


Хэсэг зуур хөгжмийн чиглэлээр нэрд гарч байсан тэрээр 16 насандаа ээж болсноор Мисисипи-д суурьшжээ. Одоо 20 настай бөгөөд кантри хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа

.Жессика Симпсоны дүү Ашли Симпсон


Түүний анхны альбум нь сая саяар зарагдаж тэргүүн байранд орж байсан сайхан үе бий. Гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр тоглосон кино нь шүүмжлэл хүртэж, амьд тоглолтынхоо үеэр ам барьж хөгжмийн түүхэнд уруудсан ч гэсэн эгчтэйгээ хамтран бага насны хүүхдэд зориулсан брэнд гаргаж, дуу бичүүлсэн. Пете Венцтэй гэрлэж хүү төрүүлсэн ч удалгүй салан жүжигчнийхээ карьерыг үргэлжлүүлж байгаа.
 

emegteichuud.mn


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 501 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 100332 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 9 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн