CRYSTAL FLOWER

2011-04-29

гайхалтай байгалийн бүтээсэн нуман хаалганууд


 


Та бүхэнд байгаль эхийн бүтээсэн цаг агаарын элдэв үзэгдэл, салхи, усанд тэсч үлдэн, цагийн шалгуурыг давсан гайхалтай чулуун нуман хаалга болон гүүрүүдийг танилцуулъя.
Солонгын гүүр

АНУ-ын Юта мужийн Солонгын гүүр нь байгал эхийн бүтээсэн дэлхийн хамгийн том гүүр билээ. Нутгийн оршин суугчдад хэдийнэ танил болсон байсан ч энэхүү элсний чулуугаар бүтсэн гайхамшигтай бүтээлийг 20 дугаар зууны эхэн үе хүртэл Америкийн судлаачид судлаагүй байжээ. Энэ нь уг бүтээл алслагдсан нутагт байрладагтай холбоотой юм. Солонгын гүүр 88 метрийн өндөр, 84 метрийн өргөнтэй ба дээд хэсэг нь 13 метр зузаан байдаг.



Алоба Арч, Чад улс




77 метрийн өндөртэй Алоба Арч бол АНУ-ын дараа ордог хамгийн урт нуман хад юм. Орчин тойрны нуман хаднуудыг 120 метрийн өндрөөрөө сүндэрлэдэг. Алоба Арч нь Америкийн баруун урд зүгт байдаг нуман хаднуудтай ижил хэдэн сая жилийн өмнө үүссэн хатуу элсэн чулуунаас тогтдог байна. Чад улсын Либяа болон Судантай хиллэдэг баруун хойд хэсгийн хилийн ойролцоо Сахарын цөлөөс эхлэлтэй Эннедийн нуруунд байрладаг. 



Сахарын цөлд байгалийн бүтээсэн нуман хаалга, чулуун гүүрнүүд элбэг тааралддаг. Алдартай нуман хаалгануудын тоонд Алоба Арч ордог ч дээрх зурагт байгаа Алжир улсын 2 хөлтэй нуман хаалга өөрийн ер бусын үзэсгэлэнтэй байдал, гоёмсог гэмээр хэврэг харагдах байдлаараа онцгой үнэ цэнэтэй. 1,9 метрийн өндөртэй энэхүү нуман хаалганы нарийн хөл нь ердөө 15 см байдаг байна. Энэ хир зэрэг удаан тэсэх бол?

Дурдль Хаалга, Их Британи



Энэ хаалга Английн өмнө зүгт Журассик далайн эрэгт байдаг. Дурдль хаалга оршдог далайн булан нь шавар шорооноос хатуу Портландын шохойн чулуунаас бүрэлдэх бөгөөд усны цохилтонд ажирдаггүй. Дурдль хаалга улам өргөсч, дээд хэсэг нь унах ба үлдсэн хэсэг нь арлын тэмдэг болно гэж үздэг.


Мөнхийн гүүр, Хятад


Хятадын Шан Дун мужид байдаг Тай уулны эгц ташуугаас та Мөнхийн гүүрийг олж болно. Та аялалаа дуусгахын тулд энэ гүүрээр гарахаас өөр аргагүй байдалд хүрэхгүй байх гэдэгт найдъя. Индиана Жонс-ын кинонд гардаг үзэгдэл шиг харагдах Мөнхийн гүүр нь болгоомжтойгоор тэнцвэрээ олж байрласан аварга том чулуунуудаас бүрддэг. 
Хүчтэй газар хөдлөлт болвол гүүр болоод үүгээр гарч байсан хүн Тай уулны гүнзгий хавцалруу шидэгдэх болно. 




Pont d’Arc, Франц



Францын өмнө зүгт Ardиche голын дээгүүр эртний шохойн чулуунаас бүрэлдсэн Pont d’Arc нуман хад байрладаг. Байгалийн энэхүү гүүр 60 метр өргөн бөгөөд 45 метр өндөр.
Энэ нутагт Chauvet Cave гэх мэт олон тооны түүхийн дурсгалт газар, хаднууд байдаг тул Pont d’Arc нь жуулчдын хөлийн газар болдог байна. Жирийн үед ойролцоох хот 2000 жуулчдын гэр болдог бол зуны улиралд энэ тоо улам нэмэгддэг.




Гоёмсог нум, АНУ




Ютагийн Нуман хаалганы үндэсний хүрээлэнд 2000 гаруй байгалийн бүтээсэн чулуун нуман хаалга байдаг боловч 16 метрийн өндөртэй гоёмсог нум хамгийн алдартай нь. 1970 оноос хойш Ютагийн нуман хаалганы үндэсний хүрээлэнгийн 43 байгалийн чулуун нуман хаалга нурж унажээ. Шалтгаан нь шинэ зүйл биш бөгөөд бүхий л өргөн нуман хаалганууд нэг өдөр хэдэн хэсэгт бутран хуваагддаг байна. 1950-иад оны үед АНУ-ын Үндэсний хүрээлэнгийн алба Гоёмсог нумыг цаашдын эвдрэлээс хамгаалж цэвэр пластикаар бүрэх санаа гаргасан ч одоогоор бодит байдал болоогүй байгаа юм. 




Сарны толгод, Яншуо, Хятад


Сарны толгод бол Хятадын өмнө зүгийн Яншуод олдсон олон байгалийн гүүр, нуман хаалганы нэг нь юм. Карст шохойн чулууны хэдэн сая жилийн элэгдэл нь таталцлын хуулийг үгүйсгэсэн мэт хэлбэрийг үүсгэжээ.
Энэхүү аварга цонх яг л хавирган сар мэт харагдах бөгөөд харах байрлалаас шалтгаалан өөр өөр харагддаг. Эгц доошоо сунасан байдал болон хатуу шохойн чулуунд тогтсон олон тооны гарт баригдах барьц зэрэг нь Яншуог ууланд авирагчдын жинхэнэ диваажин болгожээ. 


Лондон Арч, Австрали


Австралийн Викториа мужийн Порт Кэмпбэл Үндэсний хүрээлэнд байрлалтай Лондон Арч далайн эргийн хажууханд усны долгион, далайн түрлэг дунд оршдог.
Лондон арч өмнө нь давхар нум бүхий Лондоны гүүрийн далайн эрэгтэй холбодог хэсэгтэй нийлсэн байжээ. 1990 оны 1 дүгээр сарын 15-нд далайтай ойролцоо нум нь гэнэт унаж 2 жуулчныг усан дундах нуман арал дээр цөлсөн хэрэг гарчээ. 






. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 270 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101137 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 44 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн