CRYSTAL FLOWER

2010-12-31

Зөвлөгөө унш

Ангилал: зөвлөгөө


• Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болно.
• Давсыг бөөгнөрч чийгтхээс болгоомжилж дотор нь жижигхэн уудаг цаас юмуу эсвэл хэдэн ширхэг цагаан будаа хий.
• Байхуу цайг амттай болгохын тулд хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
• Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминтай байна. Төмсийг чанаснаас жигнэхэд витаминаа илүү сайн хадгална.
• Идэшний ногоог цэвэрлээд усанд хийх зэргээр удаан хадгалж болохгүй. Хоолныхоо өмнөхөн бэлд. Ногоог хоолонд хийдээ буцалж байгаа шөлөнд буюу усанд хий. Ингэвэл витаминаа хадгална.
• Хальтай чанасан төмсийг хялбархан цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий.
• Лууван, сонгиныг шарахдаа хэдхэн ширхэг элсэн чихэр хийвэл аятайхан өнгөтэй, амттай болдог.
• Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд хутгаад авахад зүгээр.
• Нимбэгнээс их шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 мин хиртэй байлга.
• Кофег буцалгахад амт, үнэр нь арилдаг. Иймд уцалсан халуун усанд хийж ууна.
• Хөнгөн цагаан савыг сайхан өнгөтэй байлгахын тулд угаах усандаа нашатырный спиртийн хэдхэн дусал хий.
• Хайруулын шинэ тавгийг эхлээд тос эсвэл давсаар арчина.
• Тогоонд сүү түлэгдсэн бол угаахдаа хүйтэн усанд 1-2 халбага сода буюу хоолны давс хийж буцалгана.
• Ган савыг нашатырыйн спирттэй усанд угаахаар толбо тогтохгүй.
• Ган халбага, хутга, сэрээний зэвийг сонгины шүүсээр арилгана.
• Хүрэн манжинг чанахдаа хальстай нь чанана. Хальсалж чанавал өнгө нь гарчихдаг.
• Хулдаасан шалыг савантай бүлээн усаар угааж хатаагаад сүү шингээсэн зөөлөн алчуураар арчиж өнгөлөхөд хээ нь арилахгүй уддаг.
• Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.
• Хувцсан дээр хар бэх асгавал халуун сүүн дотор хэдэн минут байлгахад түргэн зуур арилдаг.
• Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
• Амнаас сармисны үнэр гаргая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
• Сүүнд норгосон цаасаар цонхыг нааж болно.
• Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
• Гараас сонгины үнэр арилгая гэвэл алган дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
• Хувцас, гутлын сойзыг худалдан аваад хагас литр бүлээн усанд 2 халбага хоолны давс хийсэн уусмалд 10 мин байлгавал үс нь бэхжиж хугардаггүй юм.
• Өрөөнөөс тосон будгын үнэр гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
• Мөстэй цонхыг 0,5 л бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчивал мөс нь амархан арилна.
• Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
• Хувцас, бүс даавуунд тос тусахад юуны өмнө давс хийж нилээд байлгаад арчихад амар арилна.
• Цонхны хатсан замааскийг арилгахад машины тос хийгээд нилээд цаг болгоход зөөлөрж хялбархан ховхорно.
• Цонхны шилний цуурхайн гадана талаас нь өнгөгүй ланк түрхэвэл салахгүй удаан эдлэгдэх ба бараг мэдэгдэхгүй.
• Цуутай усаар цонхыг арчихад бүртийх толбогүй цэвэрших ба угааж арчисныхаа дараа 70 гр усанд хоолны 5-7 халбага глицерин хийж цонхоо арчихад шил нь гялалзана.
• 1 жилээс илүү хугацаагаар хадгалсан ястай жимсээр чанаж хийсэн компотны ясан дотор удаандаа хүний эрүүл мэндэд хортой эсэл үүсдэг тул уул компотыг идэж болохгүй.
• Жимсний чанамалыг задгай саванд удаан хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр.
• Лимон, апельсинийг ургамалын тосонд дүрээд гялгар хүүдийнд хийж тавибал чанараа сайн хадгална.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 411 удаа

Сэтгэгдлүүд

2010-12-31 -

Бичсэн: up
nudnii shil archilgaanii talaar oruulaarai daraagiin udaa. гоё шүү saihan medeelel bna
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108802 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 123 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн