2011-01-02
Та айж сэрдэг үү? Хэрэв тийм бол...
Нойр бол ихэнх хүмүүсийн хувьд тайвшрал, амралт байдаг. Гэвч тохиолдлын 7-8 хувьд нойр нь нэг ёсны хяналтгүй ертөнцөөр аялахтай адил аюултай санагдах нь бий. Яагаад?
Таамаглал 1. Ийм хүмүүс нойрондоо ямар ч хамгаалалтгүй мэт санагдах, хэн нэгэн дайрч довтлох гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Сэрэхээс айх гэхээс илүү нойрыг нь сэргээхээс түгшдэг гэж үзэж болох юм. Хүүхэд байхад нь нойрноос нь хүчээр (занаж хашгичих, зодох, угз татах гэх мэт) сэрээдэг байсан хүмүүс ийм асуудалтай тулгарах нь бий. Хэрэв та ийм хүмүүсийн тоонд ордог бол асуудалтай тэмцэх хэрэггүй. Сэтгэлзүйн эрүүл мэндээ хайрлах үүднээс тэр. Ийм хүний эхнэр болон ойр дотныхон нойрсож байх үед нь чимээ шуугиан гаргахгүй, биенд нь хүрэхгүй байх шаардлагатай.
Таамаглал 2. Багадаа энурез (орондоо шээх) өвчнөөр шаналж байсан хүмүүс мөн сэрэхээс айх айдас нь үлддэг. Мөн л багын явдалтай холбоотой байж болно. Эцэг эх нь орондоо шээснийг нь шоолох, загнах, ичээх байдлаар ч юм уу хүлээж явдаг байсан бол хүүхэд том болоод нойрноос сэрэх асуудалтай тулгарах нь байдаг. Энэ тохиолдолд хүн насан туршид бусдын доог тохуу болчих вий гэсэн айдаст хүлэгдэж, өглөөг хэвийн угтахад хүндрэлтэй болох нь бий. Өөрийн байдлаа шударга хүлээсэн тохиолдолд айдсын хурц шинжийг арилгаж болно. Сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Хэрэв гэр бүлтэй бол түр хугацаанд (1-2 сар) нэг өрөөнд, гэхдээ тусдаа унтах нь үр дүнтэй. Тодорхой хугацааны дараа асуудал тайлагдаж хэвийн болно.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 169 удаа
|
Сэтгэгдлүүд
|