CRYSTAL FLOWER

2012-02-27

Зурагтын өмнө ихэнх цагаа өнгөрөөх нь сайн дураараа насаа богиносгож байгаа хэрэг

Ангилал: зөвлөгөө

Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураараа богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу , мэдээ гэхчлэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ.


Эрдэмтдийн үзэж буйгаар телевизорт донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж. “Дэлгэцийн өмнө өнгөрөөж буй цаг хором бүр хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулдаг. Нэг цаг тасралтгүй телевиз үзсэн хүн өөрийнхөө амьдралаас багаар бодоход 22 минутыг хумсалж байсан гэсэн үг” хэмээн Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтдийн спортын эрүүл мэндийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурджээ.

Тэд судалгаагаа 1999-2000 оны хооронд хийсэн бөгөөд телевиз үзэх дуртай 11247 австрали хүнээс авсан асуулгаа боловсруулж гаргасан дүгнэлт гэнэ. Хүмүүсийн өгсөн хариултыг Австралийн нас баралтын тухай статистиктэй харьцуулахад дээрх аймшигтай үзүүлэлт гарчээ. “Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй гэнэ.

Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл ” хэмээн эрдэмтэд анхааруулжээ. Сургуулийн өмнөх насны тодруулбал 3-5 настай багачууд оройн 19:00 цагаас хойш зурагт үзвэл шөнө тайван нойрсож амрахад нь сөрөг нөлөө үзүүлдгийг мөн тогтоожээ. Ялангуяа , ямар нэг аллага зодоон, байлдаантай кино, нэвтрүүлэг үзсэн бол бүр ч ихээр нөлөөлдөг гэнэ. Ер нь унтлагын өрөөндөө зурагттай хүүхдүүд нойрондоо муу байдаг.

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд 600 хүүхдэд ажиглалт хийн дээрх дүгнэлтийг гаргасан аж. Өдөрт олон цагаар зурагт үздэг хүүхэд нойрондоо муу байх, үүнээс болж ядарч сульдах магадлал тун өндөр хэмээн дээрх эрдэмтэд сануулав.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 576 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 109571 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 10 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн