CRYSTAL FLOWER
2012-01-06

Царай муут

 
Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Эмэгтэй хүн бичсэн гэх энэхүү өгүүллийг хэрэв та орос хэлээр нь хэдийнэ уншсан бол дахиад нэг уншаад үзээрэй. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…

Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.

“Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур.

Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ. Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.

Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.

Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.

Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…

… Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа. Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.

Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.

Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…

… Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…

…Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…

Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно. Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.

Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”

 (www.shuud.mn) ih goy sanagdlaa humuus nohoi nohoi geel bdag yag unendee nohoinoos bolj zunduu humuus eremdeg zeremdeg bolool biz de . 

Шууд холбоос . Уншсан: 533 удаа


2011-10-18

УУРЛАХАД УЧИР БИЙ

 Би ширээн дээр тохойлдож шанаагаа тулаад юм ч хэлэлгvй хөдлөх ч vгvй хэсэг суулаа. Юм хэлбэл буруудна. Эхнэрийнхээ уурыг нэг хvргэсэн хvн уурыг нь гартал өөрийгөө зөвтгөх гэж хичнээн ч ухаантай оролдоод дэмий байхаа. ...
Шууд холбоос . Уншсан: 686 удаа


2011-10-04

ЭЭЖИЙН АВДАР. /Шилмэл Өгvvлэгvvд/

 Цэрэндулам эмгэн намрын өглөө нар битүүд босоод үнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоод ч тэр үү үнээнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сөл сая тасарч байхад сүүгээ ингэж татмааргүй. Хар тарлангийн угсааны уг нь сүүтэй үнээ нь хүйтэн бороо зөгнөсөн бололтой хавьчиж тэлчлээд ивэлгэж уясан тугалаа хүртэл муухай...
Шууд холбоос . Уншсан: 399 удаа


2011-09-20

ВЕНСЕРЕМОС /Шилмэл Өгvvлэгvvд /

 Гавана хотын дун цагаан барилгууд униарт хөх тэнгэрийг баганадан өрсөлдөх мэт бөгөөд үнэнхүү гандирсын үзэгдэл гэлтэй. Энэ гайхамшигт хотыг Карибыв тэнгисийн хөх номин ус хүрээлэн тэвэрч, хот тэнгис хоёр дотно сайхнаар ижилсэн хосолжээ. Тэнгисийн хөвөөг хашсан эртний хар боржин хашлагатай Их тойргоор энэ нэгэн өдөр хол ойрын жуулчин голцуу олон хүн зугаалан сэлгүүц...
Шууд холбоос . Уншсан: 423 удаа


2011-09-17

ОГОТНЫ НYХЭН ДЭХ СУВД /Шилмэл Өгvvлэгvvд/

 Ноён Конрад Фон Бурген томоос том тавхайтай атлаа их л турь муутай чөргөр урт хөлөө бичгийнхээ ширээн доогуур жийж мөлчгөр халзан дагзаа зөөлөн сандлынхаа тvшлэгт наагаад нvдээ анив. ...
Шууд холбоос . Уншсан: 275 удаа


2011-04-30

Хайрын шигтгээ (өгүүллэг)

 

 Ээжийн сайхан үр нь одоо битгий уйлаарай за юу гэж залуухан бүсгүй халуундаа шаналахын эрхэнд өөд уруугүй бархирах нялх үрээ тэврэнгээ юу юугүй урсах гэж буй  нулимсаа барьж ядан үл ...
Шууд холбоос . Уншсан: 335 удаа


2011-01-27

Зүрх /өгүүллэг/

“Яг л нүд зовхи хоёрын завсараар гүйгээд байх юм. Ямар сонин юм бэ. Тэг дугираг, цагираг хэлбэртэй юм гээч” гэж бодон бүсгүй сэргэлээ. Тэрээр зөөлхөн, алгуурхан нүдээ нээлээ. Их л гэрэ...
Шууд холбоос . Уншсан: 287 удаа


2010-12-31

Царай муут



Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж зуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал б...
Шууд холбоос . Уншсан: 182 удаа


2010-12-30

Мөрөөдлийн шинэ жил /өгүүллэг/



Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хаз...
Шууд холбоос . Уншсан: 169 удаа


2010-12-27

" Шvvдрийн дусал " шилдэг өгvvллэг

Шүүдрийн дусал
Саяхан л битүү бүрхэж байсан хар үүл хаашаа ч юм замхран арилж, улбар туяа татсан уудам хөх тэнгэрт ганц нэг одод гялтганана. Оройн наран баруунаа хэлбийн өдөржин барайж...
Шууд холбоос . Уншсан: 260 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101137 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн